Боловсролын төвүүдэд

Сургалтын системийг
нэг дороос удирд.

BILIG ажлыг хялбарчилж, боловсролыг ойртуулна.

1 өдөрнэвтрүүлэлтийн хугацаа
6 модульнэг өгөгдлийн сан
0өгөгдөл шилжүүлэлт
Долоо хоногийн хуваарьТөв салбар
Багшийн давхардал
Лхагва 14:00 — нэг багш хоёр ангид орохоор тавигджээ.
→ 15:00 руу зөөх санал
Боломж

Сурагч нэмэгдэх тусам ажлаа биш, боломжоо нэмэгдүүл

Сурагчийн тоо нэмэгдсэн ч бүртгэл, хуваарь, ирц, төлбөр, тайлангийн ажлыг нэг дор цэгцэлж, олон ажлыг тус тусад нь хийх шаардлагагүй боллоо.

Хичээлийн хуваарь

Багш, анги, танхимын мэдээллийг нэг дороос харж, давхардал болон сул цагийг тооцон хуваарь зохион байгуулах боломжтой.

Төлбөрийн хяналт

Төлбөр тооцооны бүртгэл, хяналтыг хөнгөвчилж, төлөлт, үлдэгдэл, хоцролтыг тань бүрэн хариуцна.

Удирдлагын оролцоо

Салбар, багш, анги, сурагч, ирц, төлбөр зэрэг байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийг нэг платформоос харж, олон систем, файл, сувгаар мэдээлэл хайх шаардлагагүй болж, байгууллагынхаа үйл ажиллагааг нэг дороос удирдана.

Эцэг эхийн оролцоо

Эцэг эхэд хэрэгтэй хуваарь, ирц, төлбөр, даалгавар, дүн, сургалтын явцын бусад мэдээллийг нэг дороос харж, хүүхдийнхээ сургалтын үйл явцын мэдээллээр бүрэн хангагдана.

Удирдлага

Нэг дэлгэцээс бүхнээ харж, ажлаа цэгцтэй удирд

Захирал, менежерүүд орлого, ирц, авлага, сурагчдын хөдөлгөөн зэрэг хэрэгтэй мэдээллээ нэг дороос харна. Олон файл нэгтгэх, тайлан гаргах, мэдээлэл хайх шаардлагагүй.

  • Орлого, авлага, ирцийн мэдээллээ хянах
  • Салбар, багш, анги бүрийн мэдээллийг харьцуулж харах
  • Дүүрсэн анги, давхардсан хуваарь, төлбөрийн мэдээллийг гараар шалгаж, тооцоолох шаардлагагүй
18.4саяСарын орлого
486Идэвхтэй сурагч
6.8саяАвлага
Б. НоминАнгли A1Төлсөн
Д. ТэмүүлэнЭЕШТөлсөн
С. АнужинМатем 908/30
Г. Бат-ЭрдэнэIELTS12 хоног хэтэрсэн
Х. СувдРобоХувааж төлж буй
Санхүү

QPay-ээр орсон төлбөр өөрөө тохирно

Нэхэмжлэх багц, төлбөрийн нөхцөлөөр автоматаар үүснэ. Эцэг эх апп дээрээсээ төлөхөд сурагчийн үлдэгдэл тэр дор нь шинэчлэгдэнэ.

  • Төлбөр танай төвийн өөрийн дансанд шууд орно
  • Хугацаа хэтэрсэн авлага өөрөө жагсаана
  • Хувааж төлөх, хөнгөлөлт тооцох боломжтой
Эцэг эх, сурагч

Олон асуулт асуухын оронд, урьдчилан харах

Эцэг эхийн асуултын дийлэнх нь гурван зүйлийн тухай: хүүхэд минь ирсэн үү, төлбөр төлсөн үү, юу хийж байна вэ. Гурвуулаа апп дээр нь байвал асуух шалтгаан үлдэхгүй.

  • Ирсэн цаг автоматаар мэдэгдэнэ
  • Дараагийн төлбөрийн огноо, үлдэгдэл ил
  • Сарын явцын тайлан, даалгаврын биелэлт
Хүүхэд ирлээ14:02
Дараагийн төлбөр08/30
Математик — даалгавар илгээгдсэнӨчигдөр
Сарын явцын тайлан бэлэнШинэ
Ирцийн дундаж92%
Өдөр тутам

Сургалтын төвийн нэг өдөр

BILIG-тэй ажиллах өдөр ямар харагддагийг цагаар нь дараалуулав.

09:00

Хичээл эхлэхээс өмнө

Сургалтын төвдөө ирэхэд өнөөдрийн хуваарь, ирц, сул танхим, бүртгэл болон төлбөрийн мэдээлэл аль хэдийн бэлэн байна.

11:00

Хичээл эхэллээ

Багш утаснаасаа ирц бүртгэнэ. Хоцорсон эсвэл ирээгүй сурагчийн мэдээлэл автоматаар шинэчлэгдэж, эцэг эхэд мэдэгдэнэ.

15:00

Төлбөр орж ирлээ

QPay төлөлт нэхэмжлэлтэйгээ автоматаар тохирч, сурагчийн төлбөрийн мэдээллийн бүртгэлийг шинэчлэн харуулна.

18:00

Хичээл дууссаны дараа

Өнөөдрийн ирц, шинэ бүртгэл, төлбөрийн мэдээлэл бүгд системд байна. Тайлангаа гараар нэгтгэж, оройтож суух шаардлагагүй.

Систем

Зургаан модуль, нэг өгөгдлийн сан

Ангид сурагчийг 1 удаа бүртгээд, нэхэмжлэх, ирцийн жагсаалт, эцэг эхийн эрх автоматаар үүснэ.

Анги, хуваарь, танхим

Багшийн чөлөөт цаг, танхимын багтаамж, ангийн дүүргэлтийг нэг дороос харж, давхардалгүйгээр хуваарь гаргана.

Дижитал ирц

Багш утсаараа ирц авч, шаардлагатай үед засварлана. Интернэтгүй үед ч хадгалж, холбогдмогц автоматаар синк хийнэ.

Даалгавар, дүн, материал

Багш даалгавар, хичээлийн материалаа илгээж, дүнгээ оруулна. Сурагч, эцэг эх ижил мэдээллийг шууд харна.

QPay төлбөр, авлага

Сурагчийг бүртгэхэд нэхэмжлэх автоматаар үүсэж, төлбөр төвийн дансанд орно. Төлөгдөөгүй авлага автоматаар жагсаагдана.

Мэдэгдэл, чат

Ирц, төлбөр, хичээлийн өөрчлөлтийн мэдээллийг бүлгийн чатаар тараахгүй, зөв хүнд нь шууд хүргэнэ.

Тайлан

Салбарын гүйцэтгэл, багшийн ачаалал, сурагчийн урсгал зэрэг мэдээллийг нэг дороос харж, цаг тухайд нь шийдвэр гаргана.

Ирэх даваа гарагаас цэгцтэй ажиллаж эхлээрэй

Өгөгдөл шилжүүлэлт, багш нарын сургалт, тохиргоо — бид хийж өгнө. Танай зүгээс Excel файлаа явуулахад л хангалттай.

Туршиж үзэх
Хэрэглэгчид

Таван төрлийн хэрэглэгч, таван өөр мэдээлэл

Хүн бүр өөрт хэрэгтэй мэдээллийг л харуулна. Захирал тайлангаа, менежер хуваарь ба бүртгэлээ, багш сурагчдынхаа мэдээллийг, эцэг эх хүүхдийнхээ явцыг, сурагч өөрийн хичээл материалаа л харна.

ЗЗахиралТайлан, санхүү, салбар
ММенежерХуваарь, бүртгэл, авлага
ББагшИрц, даалгавар, дүн
ЭЭцэг эхИрц, төлбөр, явц
ССурагчМатериал, даалгавар, оноо
Өөрчлөлт

Юу нь өөрчлөгдөх вэ

Excel-ийн олон хувилбарНэгдсэн сурагчийн бүртгэл
Гараар ирц бүртгэхУтсаар дижитал ирц
Messenger-ээр асуухАвтомат мэдэгдэл
Банкны хуулга шалгахQPay төлөлт шууд бүртгэгдэнэ
Гар тайлан бэлтгэхБайнга шинэчлэгдэх дашборд
Үнэ

Хэрэгцээндээ тохируулж сонго

Ямар ч багцыг сонгосон бүх боломж нээлттэй — зөвхөн сурагч, багш, салбарын тоогоороо ялгаатай.

Starter
99,000
сар тутам
  • Сурагч 50
  • Багш 3
  • Салбар 1
Эхлэх
Standard
199,000
сар тутам
  • Сурагч 200
  • Багш 10
  • Салбар 2
Эхлэх
Түгээмэл
Professional
299,000
сар тутам
  • Сурагч 600
  • Багш 25
  • Салбар 3
Эхлэх
Unlimited
599,000
сар тутам
  • Сурагч Хязгааргүй
  • Багш Хязгааргүй
  • Салбар Хязгааргүй
Ярилцах

Эхний 14 хоног үнэгүй · Өгөгдөл шилжүүлэлт, багш нарын сургалт үнэгүй · Хүссэн үедээ зогсоож болно

Ихэвчлэн ингэж асуудаг

Excel дээрх мэдээллээ дахин оруулах шаардлагатай юу?

Үгүй. Excel файлаараа бидэнд илгээхэд сурагч, багш, ангийн мэдээллийг Bilig системд шилжүүлж өгнө. Нэмэлт төлбөргүй, ихэнхдээ 1 ажлын өдөрт багтана.

Багшийн апп-ыг ашиглаж сурахад хэр хугацаа орох вэ?

Багшийн апп нь ирц авах, даалгавар илгээх зэрэг үндсэн үйлдлүүдэд төвлөрсөн, ашиглахад хялбар. Мөн танай багш нарт 1 цагийн онлайн сургалт зохион байгуулж, ашиглах гарын авлага өгнө.

Хүссэн үедээ үйлчилгээг зогсоож болох уу?

Тийм. Сар бүр төлбөрөө төлж, хүссэн үедээ үйлчилгээгээ зогсоох боломжтой. Зогсоохын өмнө бүх мэдээллээ бүрэн татаж авах боломжтой.

QPay данс заавал хэрэгтэй юу?

Онлайн төлбөр хүлээн авах бол QPay данс шаардлагатай. Төлбөр танай байгууллагын өөрийн дансанд шууд орж, Bilig дундаас нь шимтгэл авахгүй. QPay данс нээхэд бид тусална. Харин бэлнээр төлсөн төлбөрийг системд гараар бүртгэх боломжтой.

Сурагчийн мэдээлэл хаана, хэрхэн хадгалагдах вэ?

Танай байгууллагын мэдээлэл тусдаа орчинд хадгалагдаж, бусад байгууллагын мэдээлэлтэй холилдохгүй. Өгөгдөл өдөр бүр шинэчлэгдэж хадгалагдана. Мөн хэрэглэгч бүр өөрийн эрхийн хүрээнд мэдээлэлдээ хандах тул багш зөвхөн өөрийн ангиа, менежер өөрийн салбарыг, захирал нийт мэдээллийг харна.

Олон салбартай байгууллага ашиглаж болох уу?

Тийм. Салбар бүрийг тусад нь удирдаж, бүх салбарын мэдээллийг нэгтгэн нэгдсэн тайлангаар харах боломжтой. Мөн багш, танхимыг салбар хооронд хуваалцаж болно. Энэ боломж Standard болон түүнээс дээш багцад багтана.

Апп iOS, Android хоёуланд байгаа юу?

Тийм. iOS болон Android дээр ашиглах боломжтой. Багш, эцэг эх, сурагч тус бүр өөрийн нэвтрэх эрхээр апп ашиглана. Харин захирал, менежерийн удирдлага, тохиргоо болон тайлангийн үйлдлүүд веб хувилбараар хийгдэнэ.

Сурагчийн тоонд хязгаар бий юу?

Үгүй. Сурагчийн тоонд хязгаарлалтгүй. Байгууллагынхаа хэмжээнд тохирсон багцаа сонгож, шаардлагатай үедээ багцаа ахиулах боломжтой.

Эхлэх

Утасны дугаараа үлдээгээрэй

Ажлын өдөр 1 цагийн дотор холбогдож, танай төвийн жишээн дээр 20 минутын демо үзүүлнэ.

+976 7000-0000
hello@bilig.mn

Мэдээллийг зөвхөн тантай холбогдоход ашиглана.